Мэдээ / Mar 02, 2021

Монголбанкны “Репо санхүүжилтийн зээл” олгож байна

 

Дэлхий нийтийг хамраад буй Короновирусын цар тахлын дэгдэлтийн улмаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол Улсад шат дараалсан хөл хорионы дэглэм, шийдвэрүүд гарч бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүгийн томоохон сорилттой нүүр тулаад байна.

Сорилтыг хамтдаа даван туулах, бизнес эрхлэгчдийг санхүүгийн зохистой арга хэрэгслээр дэмжих үүднээс Монголбанк жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарыг дэмжихэд зориулж урт хугацаатай (2 жилийн хугацаатай) репо арилжаа зохион байгуулж 2020 оны 4-р улиралд банкнуудад уг арилжаагаар нийт 230.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Уг санхүүжилтийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 2020 оны 12-р сарын 7-ны өдрөөс эхлэн харилцагч, зээлдэгчдээс шинэ болон дахин санхүүжүүлэх зээлийн хүсэлтүүдийг хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлэж ажилласан ба 2020 оны 2-р сарын 26-ны өдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк нийт 159 аж ахуй нэгж байгууллагын 25.6 тэрбум  төгрөгийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэй “Репо санхүүжилтийн зээл”-д шилжүүлээд байна.

2021 оны 2-р сард Монголбанкнаас ээлжит репо арилжааг зохион байгуулж банкнуудад уг арилжаагаар нийт 250.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт олгох зээлийн дээд хэмжээг 3.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн, мөн бизнес эрхлэгч иргэд “Репо санхүүжилтийн зээл”-д хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Монголбанкнаас тавьж буй бусад шалгуур, шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу.

Харилцагч Та дээрх шалгуур, нөхцөлийг хангаж байгаа бол дахин санхүүжилтийн хүсэлтийг өөрийн харилцдаг эсвэл зээл авсан салбартаа хандаж гаргах, шинэ зээлийн хүсэлтийг өөрт ойр байрлах салбарт хандаж гаргахыг зөвлөж байна. ХХБ-ны салбаруудын ажиллах өдрүүд, цагийн хуваарийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих