Мэдээ / Feb 23, 2021

Ажлын байрыг дэмжих 3%-н хүүтэй зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

 

Короновируст буюу COVID-19-ын цар тахлын үзүүлэх нөлөөг бууруулах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах цаашлаад эдийн засгийг сэргээж, зах зээлийн идэвхжлийг сайжруулах үндсэн зорилготой “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр баталсан.

 

Худалдаа, хөгжлийн банк эдийн засгийн бүхий л цаг үед Жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ тууштай дэмжиж, санхүүгийн найдвартай түнш нь байсаар ирсэн. Иймээс ч энэ удаагийн санаачлан, хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд"-д олгох жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг харилцагчдаасаа хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байна.

 

Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж Та бүхэн "Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдахыг хүсвэл Худалдаа, хөгжлийн банкны өөрт ойр байрлах дурын салбарт хандах боломжтой бөгөөд ХХБ-ны харилцагчийн мэдээллийн төвийн 1900-1977 дугаарт залган дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих