Мэдээ / Dec 03, 2020

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал

Цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банк харилцагч нарт үйлчилж байгаа Улаанбаатар хотын салбаруудын болон мөнгөн зөөврийн ажилтнуудаа 2020 оны 12-р сарын 3-ны  өдөр түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамрууллаа.

Шинжилгээнд 400 орчим ажилтнууд хамрагдсан бөгөөд бүх хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуурыг банк өөрийн зардлаар БНСУ-аас захин авч мэргэжлийн эмч, ажилтнуудаар шинжилгээг хийлгэн ажилтнууд болоод харилцагчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулаа.


Мөн Нийслэлийн төвийн бүсийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 гаруй бэлэн мөнгөний машин (АТМ)-ууддаа халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж дуусаад байна.    

Хүндэт харилцагчид Та бүхэн гэрээсээ гаралгүйгээр ХХБ-ны бүтээгдэхүүн, үйлчилгээг дараах сувгуудаар дамжуулан зайнаас авах боломжтой.

 - TDB Online
 - 1900-1977
 - ATM
 - www.tdbm.mn

Зайлшгүй тохиолдолд салбараар үйлчлүүлэхээр бол амны хаалт болон бээлий өмсөж, хүн хоорондын зайгаа баримтлан тайван үйлчлүүлэхийг хүсье.

Харилцагч нарт үйлчилж буй салбаруудын байршлыг дараах холбоосоор үзнэ үү https://bit.ly/tdbsalbar

Хайртай бүхнийхээ төлөө ХАМТДАА ХИЧЭЭЕ

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт