Цар тахлаас улбаалан банкны салбарууд ажиллахгүй байгаатай холбоотойгоор харилцагчдаас ирж буй хамгийн түгээмэл асуултуудын хариултуудыг хүргэж байна.
Харилцагч Та https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php линкээр хүсэлт илгээснээр лавлагааны эрхтэй TDB online бүртгүүлэх боломжтой бөгөөд үүний дараагаар багцаа ахиулах хүсэлтээ info@tdmn.mn хаягт илгээснээр гүйлгээ хийх эрхтэй болно. Интернэт банканд бүртгүүлэх зааварчилгаатай https://bit.ly/onlinedburtguuleh линкээр танилцана уу.
Харилцагч Та TDB Online үйлчилгээний нэвтрэх хуудасны "Нууц үгийн блок гаргах", "Нууц үг сэргээх" цэснээс сонгож нууц үгээ бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягтаа сэргээн авах боломжтой.
Харилцагч Та info@tdbm.mn хаягт хүсэлтээ илгээснээр лавлагааны эрхтэй багцаа 2 сая төгрөгийн гүйлгээний лимиттэй багцад шилжүүлэх, 2 сая төгрөгийн гүйлгээний лимиттэй багцаа өндөр эрхтэй TDB Online Plus багц болгон ахиулах боломжтой.
Харилцагч Таны интернэт банкны хугацаа 2020 оны 10-р сарын 20-ноос хойш дууссан бол бид Таны интернэт банкны хугацааг 2021 оны 01-р сарын 04 өдрийг хүртэл автоматаар сунгасан байгаа тул шалгаж үзнэ үү. Харин 2020 оны 10-р сарын 20-ноос өмнө дууссан бол шинээр интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Та https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php линкээр бүртгүүлнэ үү.
Харилцагч Таны интернэт холболтоос шалтгаалсан алдаа тул Та мобайл датагаар орж байвал Wifi ашиглан нэвтэрнэ үү. Мөн Та IPhone гар утас ашигладаг бол дараах тохиргоог хийнэ үү. Settings>Wifi хэсэг рүү ороод холбогдсон байгаа I тэмдэг дээр даран тохиргоо руу орж DNS-Configure DNS-Manual сонгоод одоо байгаа серверийг устган Add server дараад 8.8.8.8 болгож үзнэ үү.
Гадаадаас хүлээн авах шилжүүлэг, гадаад руу илгээх шилжүүлэг болон банк хоорондын их, бага дүнтэй гүйлгээ ердийн цагийн хуваарийн дагуу хэвийн гүйцэтгэгдэж байгаа тул Та TDB Online банкны үйлчилгээ ашиглан гүйлгээ хийх боломжтой. Гүйлгээ хийх гарын авлагатай guide.pdf (etdbm.mn) холбоосоор танилцана уу.
Харилцагч та Мост мони үйлчилгээний пин кодыг сэргээх, түгжээг гаргахдаа Мост Мони үйлчилгээний Нэвтрэх хуудасны пин код бөглөх талбарын харгалзах “Мартсан” товчийг дарж пин кодоо үүсгэх боломжтой. Мост мони үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг, гар утсаараа сэргээн авах боломжтой учраас бүртгэлтэй и-мэйл хаяг байхгүй тохиолдолд 1900-1977 лавлах утсанд хандаж сэргээнэ үү.
Харилцагч Та зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ бидэнд https://www.cardcentre.mn/loanreq/index.php линкээр ирүүлнэ үү.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Засгийн Газрын шийдвэрийн дагуу 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах боломжтой бөгөөд зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаанд хүү тооцохгүй байгаа. Бусад банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн хувьд хүү бодогдох боловч хугацааны эцэст хуваан төлөхөөр хойшлуулж байна.
Зээлийн хүсэлтийг хүлээж авсан тухай мессеж 133133 дугаараас Таны хүсэлт илгээхдээ бүртгүүлсэн гар утсанд илгээж байна. Та хүсэлтээ 11-р сарын 19-нөөс өмнө илгээсэн бол таны и-мэйл хаягт хариу илгээсэн тул шалгаж үзнэ үү.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан түр хугацаанд зээлийн олголт хийгдэхгүй байна. Харин Та төгрөгийн хугацаатай хадгаламжтай бол TDB Online үйлчилгээ ашиглан Хадгаламж барьцаалсан зээлийг хормын дотор авах боломжтой.
Засгийн Газар, Монголбанкнаас бизнес эрхлэгчдийг зээл, санхүүжилтийн хүрээнд хэрхэн дэмжих талаар нэгдсэн бодлого, чиглэл хараахан гараагүй байгаа тул харилцагч Та зээлийнхээ талаар зээл олгосон салбар, данс хариуцсан ажилтантай холбогдож зөвлөгөө авна уу.
Банк хадгаламж эзэмшигчдэдээ хууль, гэрээний дагуу хүү төлөх үүрэгтэй тул банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээлд хүү тооцохгүй байх боломжгүй байгааг ойлгож хүлээж авна уу. Баярлалаа
Тэтгэврийн зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт одоогоор авахгүй байгаа.
TDBOnline интернэт банкны эрхгүй харилцагч
Харилцагч Та https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php линкээр бүртгүүлж ХХБ-ны харилцагч болж, данс нээлгэх, лавлагааны эрхтэй TDB Online бүртгүүлэх боломжтой бөгөөд үүний дараагаар интернэт банкны багцаа ахиулах хүсэлтээ info@tdbm.mn хаягт илгээснээр гүйлгээ хийх эрхтэй болно. Данс нээх, интернэт банканд бүртгүүлэх зааварчилгаатай https://bit.ly/onlinedburtguuleh линкээр танилцана уу.
TDBOnline интернет банкны эрхтэй харилцагч
TDBOnline интернет банкны данс нээх цэсийн ашиглан Харилцах, хадгаламжийн бүх төрлийн данс нээх боломжтой
Харилцагч Та https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php линкээр хүсэлт илгээснээр нэрийн харилцах данс нээлгэх, лавлагааны эрхтэй TDB online бүртгүүлэх боломжтой бөгөөд үүний дараагаар багцаа ахиулах хүсэлтээ info@tdmn.mn хаягт илгээснээр гүйлгээ хийх эрхтэй болно. Ингэснээс Та картгүй ч гэсэн TDB Online-раа QR код үүсгэн АТМ-с зарлага гаргах мөн бусад дансанд шилжүүлэг хийх боломжтой. Данс нээх, интернэт банканд бүртгүүлэх зааварчилгаатай https://bit.ly/onlinedburtguuleh линкээр танилцана уу.
TDB Online үйлчилгээндээ нэвтрэн орж ДАНС УДИРДАХ хэсгээс хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламж болгох сонголтыг хийж, хадгаламжийн хугацааг оруулснаар зайнаас сунгах боломжтой.
TDBOnline интернет банкны үйлчилгээ аваагүй харилцагчид 19001977 утсаар холбогдон хадгаламжаа сунгуулах.
Харилцагч Та TDB Online үйлчилгээг ашиглан картын захиалга үүсгэж, хүргүүлэн авах боломжтой бөгөөд Виртуал карт үүсгэж хормын дотор шаардлагатай онлайн худалдан авалтаа хийх мөн боломжтой. Хэрэв тэтгэврийн картын хугацаа дууссан бол шуудан хүргэлтийн шимтгэлийг зөвшөөрсөн тохиолдолд картыг хэвлэн хүргүүлж байна. Та картаа хүлээн авах хүртэл TDB Online үйлчилгээгээ ашиглан QR код үүсгэж орлого, зарлагын АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах боломжтой. Орлого, зарлага хийдэг АТМ -ын байршлын мэдээллийг https://www.tdbm.mn/mn/branch?tab=map линкээр орж АТМ-ын төрлөө сонгон авна уу
Монгол шуудан ХК-ын хүргэлт ажлын 1-5 хоногт хийгдэж байгаа бөгөөд Та өөрийн бүртгэлтэй утсанд ирсэн мессеж дэх баркодын мэдээллийг ашиглан шуудангийн лавлахаас тодруулах боломжтой.
Харилцагч Та TDB online үйлчилгээг ашиглан орлого, зарлага хийдэг АТМ-ээс карт ашиглахгүйгээр бэлэн мөнгө авах боломжтой. Ингэхийн тулд TDB Online үйлчилгээний Гүйлгээ цэсний Бэлэн мөнгө авах сонголтыг хийж шаардлагатай мэдээллийг оруулан гарч ирэх QR кодын уншуулснаар бэлэн мөнгө авах боломжтой болно. Орлого зарлага хийдэг АТМ -ын байршлын мэдээллийг https://www.tdbm.mn/mn/branch?tab=map линкээр АТМ-ын төрлөө сонгон авна уу.
Харилцагч Та TDB Online үйлчилгээг ашиглан картаа захиалж, хүргүүлэн авах боломжтой бөгөөд хэрэв интернэт худалдан авалт хийх гэж байгаа бол Виртуал карт үнэгүйгээр TDB Online үйлчилгээг ашиглан үүсгэж, гүйлгээ хийх боломжтой.
Картын төрлөөс хамаараад Дотоодын энгийн, Лэйди пинк, Виза энгийн картуудыг захиалга 3000₮-ийн хүргэлтийн төлбөртэй бол бусад картуудын хувьд хүргэлт үнэгүй хийгдэж байна.
Уучлаарай, Монгол шуудан ХК-ийн үйлчилгээ нь одоогоор орон нутагт хүргэлт хийх боломжгүй байна.
Уучлаарай, хөл хорио тогтоохоос өмнө нь захиалсан картуудын хүргэлт хийх боломжгүй байгаа тул Та TDB Online үйлчилгээг ашиглан Виртуал карт үүсгэж хормын дотор шаардлагатай онлайн худалдан авалтаа хийх мөн боломжтой.
Та картаа хүлээн авах хүртэл TDB Online үйлчилгээгээ ашиглан QR код үүсгэж орлого, зарлагын АТМ-аас картгүйгээр бэлэн мөнгө аваарай. Орлого, зарлага хийдэг АТМ -ын байршлын мэдээллийг https://www.tdbm.mn/mn/branch?tab=map линкээр АТМ-ын төрлөө сонгон авна уу.
Бид тэтгэврийн харилцагчдынхаа картын захиалгыг нэгдсэн журмаар хийж, хүргэлтийн үйлчилгээг ашиглан гэрийн хаягаар хүргүүлэхээр ажиллаж байгаа тул 133133 дугаараас Танд илгээсэн мессежид Tiim гэж хариу бичин картын захиалгыг баталгаажуулах хэрэгтэйг анхаарна уу. Хэрэв Танд мессеж ирээгүй бол 1900-1977 лавлах утсанд хандан шалгуулна уу.
Харилцагч Та тэтгэврийн картаа гээсэн бол дахин захиалах хураамж 3000₮ болон шуудангийн хүргэлтийн 3000₮-ийн хураамж төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд таны хүсэлтийг бүртгэж аваад захиалгыг хийн хүргэж байна.
ПОС төхөөрөмжтэй холбоотой асуудлаар 1800-1977 дугаарт дуудлага өгнө үү. Бид ПОС-ын үйлчилгээгээ хэвийн цагийн горимоор үзүүлж байгаа болно.
Харилцагч Та банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа info@tdbm.mn руу и-мэйл илгээн бүртгэлтэй гар утасны дугаараа шинэчлэх хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.
Эсвэл энэхүү холбоосоор нэвтэрч онлайн маягтыг бөглөн мэдээллээ шинэчлэх боломжтой.
Харилцагч Та 1900-1977 лавлах утсанд бүртгэлтэй гар утаснаасаа залгаж, улмаар шинэ и-мэйл хаягаасаа info@tdbm.mn хаягт и-мэйл хаягаа шинэчлэх хүсэлт илгээн хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.
Эсвэл энэхүү холбоосоор нэвтэрч онлайн маягтыг бөглөн мэдээллээ шинэчлэх боломжтой.
Та TDB Online үйлчилгээ болон ХХБ-ны АТМ ашиглан Moneygram гуйвуулгаар мөнгө хүлээн авах, илгээх боломжтой. Хэрэв Та ХХБ-ны харилцагч биш бол https://www.cardcentre.mn/eregister/regCustomer.php линкээр бүртгүүлэн данс нээлгэж, TDB Online үйлчилгээнд бүртгүүлснээр Moneygram гуйвуулга илгээх, хүлээн авах боломж нээгдэх ба TDB Online үйлчилгээний QR code ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авах боломжтой. Та ХХБ-ны АТМ -ы байршлыг https://www.tdbm.mn/mn/branch?tab=map линкээр орж үзнэ үү.
Гадаадаас хүлээн авах шилжүүлэг, гадаад руу илгээх шилжүүлэг болон банк хоорондын их, бага дүнтэй гүйлгээ ердийн цагийн хуваарийн дагуу хэвийн гүйцэтгэгдэж байгаа тул Та TDB Online үйлчилгээ ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Харилцагч та https://www.tdbm.mn/mn/13119/c холбоосоор нэвтрэн интернэт банкны үйлчилгээ авах хүсэлтээ явуулна уу.
Бид байгууллагын харилцагчийнхаа төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд байгууллагын цахим банкны TDB Online Plus эрхийн өдрийн 50 сая төгрөгийн лимитийг 200 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Хэрэв Таны өдрийн гүйлгээний лимит гүйцсэн бол 1900-1977 лавлах утсанд хандан тухайн өдрийн ашигласан лимитээ тэглүүлэн дахин гүйлгээ хийх боломжтой.
Байгууллагын бүртгэлтэй цахим шуудангийн хаягаас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан албан хүсэлтийг info@tdbm.mn хаягт илгээж баталгаажуулалт хийсний үндсэн дээр нууц үгийг сэргээх боломжтой.
ПОС төхөөрөмжтэй холбоотой асуудлаар 1800-1977 дугаарт дуудлага өгнө үү. Бид ПОС-ын үйлчилгээгээ хэвийн цагийн горимоор үзүүлж байгаа болно.
Харилцагч Та бизнесийн зээлийн нөхцөл өөрчлөхтэй холбоотой асуудлаар зээл олгосон салбар, данс хариуцсан ажилтантай холбогдож зөвлөгөө авна уу.