Мэдээ / Jul 23, 2010

Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон тэргүүтэй ХХБ-ныхан Төрийн хайр хишиг хүртлээ

Монгол улсын арилжааны ууган банк, зах зээлд 20 жил тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны үүсэн байгуулагдсаны ойн 20 жилийн ойг угтан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар банк санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ХХБ-ны өндөр туршлагатай, шилдэг боловсон хүчнүүдэд төрийн өндөр дээд одон медаль хүртээлээ. ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон, Занабазар салбарын захирал С.Ганбат нар Алтан гадас одонгоор, Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа, Маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн газрын захирал А.Мөнхбаясгалан, Богдхан салбарын банкны ажилтан Б.Мөнхжил, Санхүүгийн бүртгэл, хяналтын газрын ахлах ажилтан Д.Баясгалан нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаан, хамт олныхоо баяр дээр баяр нэмж, 20 жилийн ойдоо бэлэг барьлаа.

Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээсэн Та бүхэндээ банк санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийн өрнүүн амжилт хүсье.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт