Мэдээ / Jul 02, 2020

Хүндэт харилцагчдын анхааралд

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Зохицуулагч байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу ХХБанкаар хийгдэх валютын гүйлгээнд 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дараах хязгаарлалтыг хийх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

  • Бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мөнгөн төлбөрийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэнэ.

Харин банкны тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх дараах гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэж болно. Үүнд:

  • Өөрийн данс хооронд хийх гүйлгээ;
  • Мөнгөн хадгаламжийн гүйлгээ;
  • Зээл, зээл төлөлт, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ;
  • Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гүйлгээ;
  • Гадаад гуйвуулга;
  • Валют хөрвүүлэлтийн гүйлгээ буюу валют арилжаа

Банкны ажилтан Таны гүйлгээний зориулалтыг нягталсны дараа гүйлгээг хийх болохыг анхаарна уу. Дээрх хуулийн заалт нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банк, аж ахуйн нэгж байгууллага мөн иргэдэд хамаарах тул Та бүхнийг ойлгож хүлээн авна гэдэгт итгэж байна.

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт