Мэдээ / Apr 03, 2020

Цахим банкны үйлчилгээнд уриалж, банк хоорондын гүйлгээний шимтгэлийг буурууллаа.

 

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан ХХБанк болон бусад арилжааны банкнууд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын 0-3,000,000.00 төгрөгийн бэлэн бус гүйлгээний шимтгэлийг 240 (хоёр зуун дөч) төгрөг болгож байгааг албан ёсоор мэдээлж байна.

 

Иргэд, харилцагч Та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, банкны бүх төрлийн үйлчилгээг TDB ONLINE болон https://www.etdbm.mn/mn/ ашиглан хийхийг уриалж байна.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт