Мэдээ / Nov 06, 2019

ХХБанк “Комплайнс форум - 2019”-г амжилттай зохион байгууллаа

Олон улсын корреспондент банкуудын харилцаа болон комплайнсын стандартуудын хэрэгжилтээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк Монголын Банкны Холбоо болон Монголбанктай хамтран 7 дахь удаагийн “Комплайнс Форум 2019” арга хэмжээг 11 -р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн форумд арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллагуудын удирдлагууд болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох ОУВС, хуулийн LimNexus фирмийн зөвлөхүүд урилгаар хүрэлцэн ирж банкуудын корреспондент харилцаа болон комплайнстай холбоотойгоор үүсэх эрсдэлээс зайлсхийх арга замуудын талаар өөрсдийн тэргүүн туршлагуудаас хуваалцсанаас гадна комплайнсын чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Комплайнс нь банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа эрсдэлгүй хуулийн хүрээнд явуулах, дотоодын бодлого журмыг тэдгээртэй хянан нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг чухал үүргүүдийг хамардаг ойлголт юм.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих