Мэдээ / Aug 14, 2019

ХХБанк БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ХХБанк, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай 8-р сарын 13-ны өдөр хоёр орны гадаад худалдааг дэмжих зорилгоор “Хоёр улсын хооронд юанийн арилжаа хийх” санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын анхны юанийн төлбөр тооцооны гэрээг 2002 онд ХХБанк, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай хийж, хоёр улсын арилжааны банкуудын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж байсан түүхтэй. Үүнээс хойш Монгол Улс юанийн төлбөр тооцоог саадгүй шуурхай хийдэг болсноор иргэдийн худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдэж байсан.

Энэ удаагийн санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд, байгууллагуудын гадаад худалдааны эргэлт улам нэмэгдэж, ХХБанкны харилцагчид бизнесийн өндөр үр ашиг авах боломжтой болох юм.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт