Мэдээ / May 24, 2019

“Банкны хөгжил-95” үзэсгэлэн

Монгол Улсад банкны салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран “Банкны хөгжил-95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр (2019.05.20) нээлээ.

Үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнөх Монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, цаашлаад Монгол Улсын орчин цагийн банк, санхүүгийн салбарын үүсэл хөгжилтэй холбоотой баримтат гэрэл зураг, түүхэн баримт бичиг, санхүүгийн салбарт хэрэглэж байсан техник, хэрэгслүүд гэх зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэжээ.

Бид өөрийн архиваас Монгол улсын банкны салбарын түүхтэй холбогдох анхны ПОС машин, анхны ATM, анхны "Супер доллар" буюу маш сайн хийцэл бүхий хуурамч доллар, анхны тооны машин, бичгийн машин, валют шалгагч гэх мэт зүйлсийг үзэгчдэдээ зориулан дэлгээд байна.

Үзэсгэлэн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

 

 

 

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт