Мэдээ / Feb 19, 2019

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ

Өчигдөр буюу 2019 оны 2-р сарын 18-ны өдөр ХХБ болон "what3words" компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь хаягжилтын аливаа хүндрэлгүйгээр харилцагчдадаа үйлчилгээгээ түргэн шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгон бүх салбар, тооцооны төв, бэлэн мөнгөний машинуудаа (ATM) 3 үгт хаягаар хаягжуулснаар харилцагчид өөрт ойр салбар нэгжээ хялбархан олж очих боломжийг олгож байгаа юм. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, банкны үйлчилгээ болон технологийн дэвшлийг зохистой хослуулан ажиллах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, цаашид хамтын ажиллагааны хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг 3 үгт хаяг ашиглан харилцагчдад хүргэхээр зорин ажиллаж байна.

 

 

Арга хэмжээний үеэр Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Б.Баярмаа: “Бид харилцагчдадаа чиглэсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ 3 үгт хаягжилтыг ашиглахаар зорин ажиллаж байгаа бөгөөд харилцагчдадаа үйлчилгээгээ улам хүртээмжтэй болгох боломжтой болсныг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хаягжилттай холбоотойгоор тулгардаг байсан олон хүндрэл бэрхшээлийг бууруулахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

What3words-н Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга: “Монгол улсад 3 үгт хаягжилтыг банк санхүү, цахим худалдаа, шуудан хүргэлт, аялал жуулчлалын салбарт амжилттай нэвтрүүлж хаягжилттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжоор ханган ажиллаж байна. ХХБанктай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын бизнесийн үйл ажиллагааны чанар улам сайжирч, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолжээ.

Лондон хотод 2013 онд үүсгэн байгуулагдсан what3words нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. what3words-ын гар утасны үнэ төлбөргүй апп болон онлайн газрын зургийн тусламжтайгаар 26 хэл дээр газрын байршлыг 3 үгээр олж түгээн дамжуулах боломжтой. Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb, зэрэг олон улсад нэр хүнд бүхий компаниуд ашиглаж байна.

 

 

Та бүхэн Худалдаа, хөгжлийн банкны салбар болон АТМ-ны байршлын 3 үгт хаягтай ЭНД дарж танилцана уу.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт