Мэдээ / Dec 26, 2018

Картыг төлбөрт хүлээн авагч Mонгол улсын шилдэг банк

Худалдаа, хөгжлийн банк 1992 онд Монгол улсад анх удаа олон улсын виза картыг өөрийн сүлжээндээ төлбөрт хүлээн авдаг болсон цагаас "Visa International" байгууллагатай нягт хамтран ажиллан, 2001 оноос албан ёсны гишүүн болж, олон дэвшилтэт картын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн.

“Visa international” байгууллагаас ХХБанкинд Төлбөрийн картын үйл ажиллагаанд эрсдлийг амжилттай удирдаж, төлбөрийн аюулгүй байдлыг хадгалан, хоёр байгууллагын олон жилийн тууштай хамтын ажиллагааг дэмжиж ирснийг үнэлэн “VISA RISK MANAGEMENT AWARD-2018” шагналын “Best Acquirer” буюу “Картыг төлбөрт хүлээн авагч Mонгол улсын шилдэг банк” шагналыг гардууллаа.

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт