Мэдээ / Dec 01, 2009

ING банк ХХБ-нд Худалдааны санхүүжилт болон Гадаад валютын арилжааны шугам баталлаа

Худалдаа, хөгжлийн банктай урт удаан хугацаанд амжилттай хамтран ажиллаж буй "ING" банкны төлөөлөгчид өнгөрөгч 11-р сарын 17,18-нд Монгол улсад хүрэлцэн ирж, ХХБ-тай уулзалт, гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулаад буцжээ.

Энэхүү уулзалтаар ХХБ-ны хүсэлтийн дагуу 5 сая евро-гийн Худалдааны санхүүжилтийн шугам, 5 сая еврогийн гадаад валютын арилжааны шугамаа дахин сэргээж байгаагаа мэдэгдсэний сацуу арилжааны платформоо манай банкинд ашиглуулахаар болсон байна. ХХБ-ны өргөн гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, корреспондент банкуудын тоо өнөөдрийн байдлаар 100 орчимд хүрээд байна.

Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт