Мэдээ / Nov 24, 2009

Commerzbank Худалдаа, хөгжлийн банкинд “Шилдэг чанар”-ын шагнал гардууллаа

Худалдаа, хөгжлийн банк дэлхийн өнцөг булан бvрт 100 гаруй банк санхvvгийн байгууллагаар дамжуулан 14 төрлийн валютаар харилцагчдын гадаад төлбөр тооцоо, санхvvгийн гvйлгээг тvргэн шуурхай, найдвартай гvйцэтгэн, Монгол улсыг дэлхийтэй холбох санхvvгийн гvvр болон ажилласаар ирсэн билээ.

ХХБ-ны хамтран ажилладаг ХБНГУ-ын томоохон банк болох CommerzbankAG банк нь “Excellent Quality of Straight Through Processing Award 2008” буюу “Гадаад төлбөр тооцооны шуурхай байдлын шилдэг чанар” шагналаа ХХБ-нд гардууллаа.

STP Award 2008-Excellent Quality

Уг шагнал нь ХХБ харилцагчдынхаа еврогоор хийгдэх гадаад төлбөр тооцоо, санхvvгийн гvйлгээг CommerzbankAG Frankfurt банкаар дамжуулан тvргэн шуурхай чанарын өндөр тvвшинд гvйцэтгэдэг амжилтыг vнэлэн олгосон шагнал бөгөөд ХХБ тус банктай гадаад гvйлгээ, худалдааны санхvvжилтийн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай юм.

Монгол улсын гадаад тєлбєр тооцооны дийлэнх хэсгийг дангаараа гvйцэтгэдэг ХХБ гадаад санхvvгийн ертєнц дэх нэр хvндээ улам нэмэгдvvлэн, vйл ажиллагааны цар хvрээгээ тэлсээр байна.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих