Мэдээ / Nov 05, 2009

ХХБ Монголд анх удаа Худалдааны санхvvжилтын “ГРАФТ” системийг нэвтрvvллээ

Худалдаа, хөгжлийн банк орчин үеийн шинэ техник технологи, дэвшилтэт программ хангамжийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэн ажилладаг билээ. Энэ удаад ХХБ Грэйпсити компанитай хамтран Худалдааны санхүүжилтын ГРАФТ системийг олон сарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж эхлээд байна.

ГРАФТ систем нь худалдааны санхүүжилтын үндсэн хэрэгслүүд болох аккредитив, баталгаа, гадаад худалдааны инкассын төлбөр тооцооны анхан болон дунд шатны бүртгэл, арын албаны нягтлан бодох бүртгэл, хяналт, холбогдох эрсдэлийн удирдлага болон тайлан мэдээг автоматжуулан үйл ажиллагааг хөнгөвчилдөгөөрөө онцгой давуу талтай программын систем юм.

ХХБ ГРАФТ системийг Монголын арилжааны банкуудаас анх удаа нэвтрүүлж байгаа ба 2009 оны эхээр хөрөнгийн зохистой удирдлага, бүртгэлийн “Treasury” системийг мөн анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

ГРАФТ систем нь банкны суурь бүртгэлийн системтэй шууд холбогдон ажилладагаараа давуу бөгөөд худалдааны санхүүжилтын төлбөр тооцоог илүү хурдан шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж буйн зэрэгцээ тайлан мэдээ, санхүүгийн гүйлгээ, баримт бичиг зэргийг автоматаар боловсруулан, цогц, найдвартай мэдээллийн баазыг бий болгоод байна.

Энэхүү системийг ХХБ үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдэл буурч, дотоод хяналт, давхар болон дараалсан хяналт сайжран, орлого зарлагыг цаг хугацаанд нь бүртгэснээр ажлын бүтээмж нэмэгдэж, түүнчлэн, харилцагчийн олон зориулалт бүхий бүх төрлийн зээл, аккредитив, баталгааг шуурхай бүртгэж, нэгдсэн байдлаар тайлан мэдээ авах зэргээр банкны худалдааны санхүүжилтын үйл ажиллагааг сайжруулан, Монголын банкны салбарын технологийн хөгжилд шинэ хуудсыг нээлээ.

ХХБ цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник, технологийг тасралтгүй нэвтрүүлэн, Монголын банкны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих