Мэдээ / Apr 05, 2018

FIFA WORLD CUP™ ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТЫГ VISA-ТАЙ ХАМТ

Visa карт эзэмшигчдийнхээ дунд ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтыг хосоороо үзэх VIP багцын эзэнг тодруулах урамшуулалт аяныг 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 5-р сарын 29-ний өдрийг дуустал зарлаж байна.

Энэхүү аянд Худалдаа, хөгжлийн банкны Visa карт эзэмшигчид болон шинээр Visa карт авч буй харилцагчид хамрагдах бөгөөд шинээр энгийн Visa карт авбал 1 эрх, алтан Visa карт болон лэйди премиум Visa кредит карт авбал 2 эрх, платинум Visa карт авбал 3 эрхийг тус тус олгох юм.

Түүнчлэн Таны Visa картаа ашиглан хийсэн 100’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх (жишээлбэл Та 1,0 сая төгрөгийн худалдан авалт хийвэл урамшуулалын 10 эрхтэй болно), payWave ашиглан хийсэн 50’000₮ буюу түүнтэй тэнцэх валютын худалдан авалт бүрт 1 эрх тус тус олгогдоно. Дотоодод буюу Монгол улсад гүйлгээ хийх тохиолдолд зөвхөн ХХБ-ны ПОС машинаар хийгдсэн гүйлгээнд урамшуулал олгоно. 

 

Энэхүү VIP хосын багцад:

- Дээд зэрэглэлийн зочид буудал
- Өглөөний цай
- ДАШТ-ийн хагас шигшээ тоглолт үзэх урьдчилан захиалсан билет
- Хуваарьт багтсан тээврийн хэрэгслийн зардал
- Бэлэг дурсгалын зүйлс
- Аялал /группээр/
- Visa урьдчилсан төлбөрт карт
- Онгоцны билетийн зардлууд тус тус багтаж байна.

 

Харилцагч Та хэдэн эрхтэй болсноо шалгахыг хүсвэл TDB Online үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэснээс  шалгах боломжтой.

Аяны шалгаруулалтыг 2018 оны 5-р сарын 30-ны өдөр МҮОНРТелевизийн шууд нэвтрүүлгээр шалгаруулах болно.

Хөгжил Дэвшилд Хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт