Мэдээ / Jan 25, 2018

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Харилцагч Танд 100 ам.долларын нууцлалыг танилцуулж байна

1. Усан хээ
Дэвсгэртийг гэрэлд харахад хөргийн баруун тал дахь хоосон зайнд Бенжамин Франклиний бүдэг хөрөг байна. Хөрөг нь дэвсгэртийн аль аль талаас харагдана.


2. Солигддог өнгө
Дэвсгэртийг налуулж харахад нүүрэн талын баруун доод буланд байрлах 100 гэсэн тоо зэс шараас ногоон  өнгөтэй болж өөрчлөгдөнө.


3. Товгор хэвлэл
Дэвсгэртийн зүүн талд байрлах Бенжамин Франклиний мөрийг тэмтэрч үзэхэд сийлсэн мэт товгор хээ мэдрэгдэнэ. 100 ам.долларын бусад хэсэгт ч мөн Холбооны нөөцийн сангийн онцлог болсон уламжлалт товгор хэвлэлтийг мэдрэх боломжтой.


4. Алтан 100
Дэвсгэртийн ар талын нүүрэнд байрлах том, алтлаг өнгөтэй 100 гэсэн тоо нь харааны бэрхшээлтэй хүмүүс дэвсгэртийг бусад дэвсгэртээс ялгах зорилготой.
 

5. Микро бичилт
Бенжамин Франклиний хүрэмний зах дээр “THE UNITED STATES OF AMERICA”,  усан хөрөг байрлах хоосон зайг тойроод USA 100, алтан өдний дагуу ONE HUNDRED USA, дэвсгэртийн хүрээгээр 100 гэсэн микро бичилтүүд байна.


6. 3D хамгаалалт
Дэвсгэртийг хойш, урагш налуулж харахад цэнхэр тууз дээрх хонх, 100 гэсэн тоо болж өөрчлөгдөн, хажуу тийш шилжинэ. Дэвсгэртийг хажуу тийш налуулж харахад дүрс дээш доош шилжинэ. Цэнхэр туузыг дэвсгэрт дээр хэвлээгүй, дэвсгэрт дээр сүлжсэн мэт суулгасан байна.
 

7. Бэхийн сав дахь хонх
Дэвсгэртийг налуулж харахад өнгө нь хувирдаг бэхний сав зэс өнгөнөөс ногоон өнгөнд шилжих ба энэ үед бэхний саван доторх хонх ил гарч, далд орно.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт