Мэдээ / Jan 16, 2018

ВИЗА КАРТУУД ШИНЭЧЛЭГДЭЖ PAYWAVE ТЕХНОЛОГИ НЭВТЭРЛЭЭ

Худалдаа, хөгжлийн банк олон улсын төлбөрийн виза картууддаа payWave технологи нэвтрүүлэн, загвараа шинэчилж харилцагчиддаа хүргэж эхэллээ. Харилцагч Та Монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд payWave технологийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой боллоо.


Виза payWave карт гэж юу вэ?

Виза payWave карт нь зайнаас уншигдах технологи бүхий карт бөгөөд ПОС терминал дээр картыг физикал холболт үүсгэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой.

 

Нууцлал, аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

  • payWave гүйлгээ нь EMV стандартаар хийгддэг тул гүйлгээний нууцлалыг дээд зэргээр хангасан
  • Гүйлгээ тус бүрт дахин давтагдахгүй нууцлалын түлхүүр ашиглагддаг тул давхар гүйлгээ гарах боломжгүй
  • Үйлчилгээний байгууллагын ажилтанд картаа өгөх шаардлагагүй, харилцагч өөрөөсөө салгалгүйгээр гүйлгээ хийх боломжтой тул картын мэдээлэл алдах эрсдэл буурна

payWave унших боломжгүй үйлчилгээний байгууллагуудад картаа ашиглаж болох уу?

Болно, тухайн үйлчилгээний байгууллага, POS нь payWave технологи нэвтрүүлээгүй ч payWave картын EMV чип эсхүл соронзон туузаа ашиглан уламжлалт байдлаар гүйлгээ хийх боломжтой.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт