Мэдээ / Dec 27, 2017

Худалдаа хөгжлийн банк Үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл авлаа

Олон улсын стандартад нийцсэн банкны дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэж, банкны салбарын хөгжилд үргэлж шинийг санаачлан нэвтрүүлдэг ХХБанк нь энэ удаад “Үнэт цаасны өмчлөх эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх тусгай зөвшөөрөл”-ийг авсан анхны Кастодиан банк боллоо.

 

Энэхүү зөвшөөрлийг авснаар харилцагчдынхаа үнэт цаасны тухайлсан дансыг дотоодын болон олон улсын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвүүдэд нээх, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулагчдын тухайлсан бүртгэлийг хөтлөх, үнэт цаасны гүйлгээ хийх зэрэг мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.

 

ХХБанк нь Дэлхийд тэргүүлэх кастодиан банк болох Euroclear банктай хамтран ажиллаж буй дэд бүтцэдээ суурилан гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд оруулах, түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаадын зах зээлд гаргах боломжуудыг бүрдүүлж, харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын гүүр болон ажиллаж байгаа билээ.

 

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүчээлэн оролцдогийнхоо хувьд  ХХБанк нь 2012 оноос Клиринг банкны үйлчилгээг анхлан үзүүлж эхэлсэн бөгөөд 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооноос кастодианы үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлөө авч байсан юм.

 

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт