Мэдээ / Aug 20, 2009

ХХБанкны ахлах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн боллоо

Монголын банк санхүүд үргэлж тэргүүлсээр ирсэн Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагааны ахлах ажилтнуудад зориулан уламжлал болгон зохион байгуулдаг сургалт зөвлөгөөн 5-р сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ХХБ-ны нийслэл болон орон нутгийн 21 салбарын үйл ажиллагааны ахлах ажилтнууд хоёр өдрийн турш удирдлагын шилдэг аргачлал, дотоодын болоод дэлхий нийтийн банк санхүүгийн сүүлийн үеийн шинэ соргог мэдээ мэдээллийг сонсож, банкны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн талаар санал санаачлагаа дэвшүүлэн, нээлттэй илэн далангүй ярилцсан юм. Сургалт, зөвлөгөөнд ХХБ-ны бүх газар, нэгжүүд буюу нийт 13 газар нэгжийн төлөөллүүд өөрсдийн нэвтрүүлсэн шинэлэг, дэвшилтэт үйлчилгээ, хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудын талаар үйл ажиллагааны ахлах ажилтнуудад танилцуулан, тэдний хүсч буй мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжийг өгсөн юм. Үйл ажиллагааны ахлах ажилтнуудад зориулсан энэхүү сургалт, зөвлөгөөн нь ХХБ-ны уламжлал болсон үйл ажиллагаа бөгөөд ахлах ажилтнууд нэгэн дор цугларч, ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцсэнээр үйл ажиллагааны эрсдлийг бууруулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг улам сайжруулан, салбаруудын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргахад томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Үргэлж шинэ соргог мэдээ мэдээллээр оюунаа цэнэглэж, цаг тутам хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг ХХБ-ны залуусын төлөөлөл болох үйл ажиллагааны ахлах ажилтнууд эрч хүчээр дүүрэн, хийж бүтээхийн өрнүүн хүслээр сургалт, зөвлөгөөнөө өндөрлөлөө.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт