Мэдээ / Aug 11, 2014

Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ

Шотланд улсад анх үүсч, олон сая хүмүүсийн алжаал ядаргааг тайлдаг спорт болох Гольфийн спортыг Худалдаа, хөгжлийн банк байнга дэмжин ажилладаг юм. Монголын гольфийн холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог 11 дэх удаагийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн” өнгөрсөн долоо хоногт болж, манай банк хоёр дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

Тэмцээн Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд амжилттай зохион байгуулагдаж, 60 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Л.Дондовцэвээн, эмэгтэй төрөлд А.Энэрэл нар тэргүүн байрт шалгарсан байна.

Монгол улсад гольфийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж, энэ удаагийн тэмцээн нь анх удаагаа олон улсын стандартын дагуу 4 өдөр үргэлжилсэн юм. Мөн цаг агаар, салхины хүч ихээхэн нөлөөлдөг спортын хувьд тэмцээний өдрүүдэд салхи, шуурга, бороо хур зэрэг цаг агаарын хүнд нөхцөл тохиосон нь тамирчдаас сайн тоглолтыг шаардаж, чанар чансааг нь шалган тун сонирхолтой өрнөлөө.

Спортыг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт