Мэдээ / Aug 20, 2009

Манай банк олон улсын мөнгөн гуйвуулгын MoneyGram байгууллагын 2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллагаар шалгарлаа

Дэлхийн өнцөг булан бүрд 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыг түргэн шуурхай, хамгийн хямд зардлаар гүйцэтгэдэг MoneyGram үйлчилгээний Ази тивийн улс орнуудын хамтрагч байгууллагуудын уулзалт, бага хурал өнгөрсөн долоо хоногт Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

Энэхүү бага хуралд Монгол улсыг төлөөлөн Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа, менежер Х.Анхсүрэн нар оролцсон бөгөөд MoneyGram байгууллагаас Худалдаа, хөгжлийн банкинд “2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллага” шагналыг уг бага хурлын үеэр гардуулжээ. MoneyGram үйлчилгээний Азийн орнууд дах хамтрагч байгууллагуудын бага хуралд 22 орны 70 гаруй төлөөлөгчид оролцож, цаашдын хамтын ажиллагаа болоод мөнгөн гуйвуулгын цоо шинэ боломжуудыг бий болгох талаар харилцан санал солилцсон ба бага хурлын үеэр Азийн улс орнуудаас гадна АНУ, Европын холбооны улс орнуудын төлөөлөгчид Moneygram үйлчилгээний өөрийн улс оронд хэрэгжүүлж буй шинэ маркетинг, шилдэг удирдлагын туршлагаасаа хуваалцаж байлаа. Энэхүү бага хуралд Монгол улсыг төлөөлөн Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа, менежер Х.Анхсүрэн нар оролцсон бөгөөд MoneyGram байгууллагаас Худалдаа, хөгжлийн банкинд “2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллага” шагналыг уг бага хурлын үеэр гардуулжээ. MoneyGram үйлчилгээний Азийн орнууд дах хамтрагч байгууллагуудын бага хуралд 22 орны 70 гаруй төлөөлөгчид оролцож, цаашдын хамтын ажиллагаа болоод мөнгөн гуйвуулгын цоо шинэ боломжуудыг бий болгох талаар харилцан санал солилцсон ба бага хурлын үеэр Азийн улс орнуудаас гадна АНУ, Европын холбооны улс орнуудын төлөөлөгчид Moneygram үйлчилгээний өөрийн улс оронд хэрэгжүүлж буй шинэ маркетинг, шилдэг удирдлагын туршлагаасаа хуваалцаж байлаа.

Олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын Moneygram үйлчилгээний Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ХХБ, Анод, Монгол шуудан, Хадгаламж, Эрэл, Улаанбаатар хотын банк, Капитрон банкууд ажилладаг бөгөөд дээрх банкуудын бүх салбар, тооцооны төвүүдээр дамжуулан Moneygram үйлчилгээг, бусад ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд шимтгэлтэйгээр Монголчууддаа түргэн шуурхай хүргэж байна.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт