Мэдээ / Aug 20, 2009

Худалдаа, хөгжлийн банкнаас Монголын бахархалт залуу тодорлоо

Монголын Залуучуудын Холбооноос амжилт бүтээл дүүрэн ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуучуудыг алдаршуулах, хүүхэд залуучуудад үлгэр дууриалал болгох, залуу насандаа хийж бүтээхийг уриалах зорилгоор тухайн жилдээ залуу насныхаа ид хаваар гялалзан өөрийн ажил үйлсдээ өндөр амжилт гарган, оюун ухаан, авъяас билэг, хүч чадлаараа тодрон улс эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа залуучууд дундаас жил бүр Монголын бахархалт 9 залууг тодруулах арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.

Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон 2008 оны Монголын бахархалт 9 залуугийн нэгээр тодорч, дэлхий дэвжээнд эх орны нэрээ дуурсгасан олимпын алт мөнгөн медальтнууд, СТА, уртын дуучин Г.Хонгорзул, СТА, Буриад улсын гавъяат жүжигчин, дуучин Б.Амархүү, ШУА-ийн эрдэмтэн Б.Түвшинтөгс, ”Ес эрдэм” сургуулийн захирал, докторант Э.Энхпүрэв нарыг тодруулсан байна.

ХХБ-ны нийт ажилтнуудын зүгээс Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхонд ажлын гялалзсан амжилт, эрч хүч, өөдрөг тэмүүлэл бүхнийг үргэлж цогцлоож яваарай хэмээн хүсэн ерөөе. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт