Мэдээ / Aug 20, 2009

Худалдаа, хөгжлийн банкны АТМ-уудаар “G-Mobile” цэнэглэгч картуудаа худалдаж эхэллээ

Үүрэн телефоны “G-Mobile” корпораци ХХБ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус корпораци 500, 1000, 2500, 5000, 10000, 50000 төгрөгний цэнэглэгч картуудаа ХХБ-ны АТМ-ын өргөн сүлжээгээр дамжуулан худалдаалж эхлээд байна. Харилцаа холбооны үйлчилгээг хамгийн бага үнээр, үндэсний хэмжээнд түгээх зорилготой “G-Mobile” корпораци, зах зээлд тэргүүлэгч ХХБ-тай хамтран ажилласнаар хэрэглэгчиддээ илүү ойртож, цаг завыг нь хэмнэсэн алхам болж чадлаа.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт