Мэдээ / Aug 20, 2009

Олон улсын мөнгөн гуйвуулга хийхэд анхаарах сэрэмжлүүлэг

Ийнхүү буцаагдсан гүйлгээнээс шалтгаалж гарсан аливаа зардал, хариуцлагыг банк хүлээхгүй болно. Жишээлбэл: Германд ажиллаж байгаа Дондог нь УБ-т “Хөрөнгө инвест ХХК” ажилладаг дүү Дэлгэртээ мөнгө гуйвуулахдаа төлбөрийн даалгаварыг дараах байдлаар бичжээ...

Илгээгч:   Дамба овогтой Дондог
Хүлээн авагч:  Дамба овогтой Дэлгэр (Хөрөнгө инвест ХХК)
Хүлээн авагчийн  данс:  1234567890 /Хөрөнгө инвест ХХК-ийн данс/
Энэ тохиолдолд хүлээн авагчийн нэр Дамба овогтой Дэлгэр, хүлээн авагчийн дансны дугаар нь Хөрөнгө инвест ХХК-ны дугаар байгаа тул уг гүйлгээ нь гүйлгээ анх хийсэн илгээгчидээ буцаагдана. Банкны олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр дамжуулж гадаадын улс орнуудад валютын гуйвуулга хийх тохиолдолд Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, бусад хууль тогтоомж, гадаад дахь харилцагч банкуудын үйл ажиллагаандаа дагаж мөрддөг хууль тогтоомж, эрх зүйн акт, төв банкнаас баримтлах бодлого, зааврын хүрээнд зарим нэгэн гүйлгээнд хязгаарлалт тавигддаг буюу нэгэнт хийгдсэн гүйлгээ буцаагдах тохиолдол гарч болзошгүй байдаг тул тийнхүү гүйлгээ саатсан болон буцаагдсанаас гарсан зардал, хариуцлагыг банк хүлээхгүй болно. Жишээлбэл: Монголд ажиллаж байгаа Австри улсын иргэн Peter банкны интернэт үйлчилгээг ашиглан өөрийн найз Иран улсад ажиллаж байгаа John-доо мөнгө гүйвуулжээ.
Илгээгч:  Peter овогтой Gabriel
Хүлээн авагч:   John  овогтой Harrison
Хүлээн авагчийн банк:  Banque Tejarat; Tehran, IRAN
Энэ тохиолдолд хүлээн авагчийн банкны нэр НҮБ-с зарласан санхүүгийн хориг арга хэмжээ авах банкнуудын жагсаалтанд байгаа тул гадаад дахь манай харилцагч банк уг банк руу гүйлгээ хийхээс татгалзана, иймд энэ гүйлгээ хийгдэх боломжгүй. Энэ гүйлгээг интернэт-банк ашиглаад хийсэн тул нэгэнт хйигдсэн гүйлгээ буцаагдаж, шилжүүлгийн дүн нь манай банкинд төлсөн шимтгэлийн хамт эргэж илгээгчид олгогдох боловч гаднын банкинд нэгэнт төлөгдсөн шимтгэл нөхөн олгогдохгүй болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт