Мэдээ / Aug 15, 2008

ХХБ “Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)” цомын эзэн боллоо

MasterCard Worldwide компани нь Худалдаа, хөгжлийн банкыг 2007 онд Монголын зах зээл дээр MasterCard картыг төлбөрт хүлээн авах бизнест хамгийн их өсөлт гаргасныг нь үнэлэн “Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)”-аар шалгаруулжээ. Худалдаа, хөгжлийн банк 2007 оны 6-р сараас MasterCard картыг эквайрингийн сүлжээндээ бие даан хүлээн авч эхэлсэн билээ. Хэдийгээр зөвхөн хагас жилийн хугацаанд MasterCard картыг төлбөрт хүлээн авсан ч MasterCard-ын гүйлгээний дүн, тоо урд онуудын үзүүлэлтээс огцом өссөн амжилттай байлаа. Манай банк өнөөдрийн байдлаар 780 POS терминал, 45 АТМ /бэлэн мөнгөний машин/-ээр карт эзэмшигч нартаа үйлчилж байна. Түүнчлэн, ХХБ нь 2008 оны 1-р сараас эхлэн анх удаагаа еврогийн MasterCard картыг зах зээлд нэвтрүүлсэн юм. Уг карт нь дэлхийн аль ч улсад саадгүй төлбөр тооцоогоо хийх, бэлэн мөнгө авах боломжтой, Евро, Ам.долларын данснаас сонголт хийх эрхтэй бөгөөд Европын Холбооны Улсуудад төлбөр хийхэд ямар нэгэн хөрвүүлэг, ханшийн зөрүүний алдагдалд орохгүй карт юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.bankcard.mn сайтаас авна уу.

Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих