Мэдээ / Nov 20, 2017

Харилцагч Та бүхэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс хамгаалаарай

Харилцагчдын хувийн мэдээллийг олж аван, улмаар дансан дахь мөнгийг нь луйвардах тохиолдлууд гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлж байгаа тул ХАРИЛЦАГЧ ТА өөрийн мэдээллийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, доорх ЗӨВЛӨМЖТЭЙ танилцан учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

 

Та хувийн и-мэйл хаяг болон цахим банкны үйлчилгээндээ нэвтрэхдээ үнэгүй WI-FI сүлжээ болон нийтийн компьютер бүү ашиглаарай.
Банк Таны цахим банкны нууц үгийг асуусан и-мэйл хэзээ ч явуулдаггүй тул ийм төрлийн мэдээлэлд хууртахгүй байж, банканд мэдэгдэж шалгуулаарай.
Та өөрийн компьютероо вирусны эсрэг программаар хамгаалж, шинэчлэлийг тухай бүрт хийж байна уу.
Цахим банкны үйлчилгээ, хувийн болон албаны и-мэйл хаягны нууц үгийг том жижиг үсэг, тэмдэгт оролцуулан хийж байх, нууц үгээ тогтмол шинэчлэн, өөр бусад цахим хаягны нууц үгтэй давхардуулахгүй байхыг анхаараарай.
Та өөрийн дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ байвал банктай холбогдоорой.
Таны байнгын харилцаатай түншээс төлбөр шилжүүлдэг дансны дугаар өөрчлөгдсөн, өөр данс руу төлбөрийг шилжүүлэхийг хүссэн и-мэйл ирвэл үнэн эсэхийг баталгаатай эх сурвалжаас заавал лавлаж баталгаажуулаарай.
Адил төстэй бичигдэх, харагдах вэб сайт, и-мэйл хаягийг хуурамчаар үүсгэн залилах үйлдэл түгээмэл байдаг тул сайтар шалгаж, баталгаажуулж байна уу. Жишээ нь: support@yahoo.com - supp0rt@yahoo.com
Та их хэмжээний мөнгө сугалаанд хожсон, өв залгамжилсан, эсвэл хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа тухай, мөн гадаад төслийн зээлийн санал зэрэг мэдээлэл и-мэйл, гар утсанд тань мессежээр ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаараарай.
Мөн та байгууллагынхаа цахим шууданг шаардлагагүй вэб сайт, бусад онлайн үйлчилгээнд бүртгүүлэхгүй байхад анхаарч, байгуулгынхаа цахим шууданг ашиглахдаа шифрлэлтийн программ PGP (Pretty good Privacy) болон бусад нууцлалын технологийг ашиглаж хэвшээрэй.
Олон нийтийн интернэт сүлжээнд цахим банкны үйлчилгээг ашигласан бол тухай бүр “Log out” товчийг дарж, цахим банкны үйлчилгээнээсээ гарч хэвшээрэй.

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих