Мэдээ / Nov 16, 2017

Пёнчаны Өвлийн олимпоо үзэцгээе

Эрхэм харилцагч Та Алтан, Лэйди премум кредит картаар худалдан авалт хийж БНСУ-д болох Пёнчан Өвлийн олимп 2018-ийг хосоороо үзэх VIP багцийн эзэн болоорой. Урамшуулалт аян 2017 оны 11-р сарын 13-ны өдрөөс 2018 оны 1-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Аяны хүрээнд 100’000 төгрөг, 50 ам долларын гүйлгээ тутамд 1 урамшууллын эрх үүсч, аянд оролцох эрхтэй болно. 2018 оны 1-р сарын 8-ны өдөр урамшууллын тохирлыг Боловсрол ТВ-ээр шууд тодруулна. 
VIP багцийн эзэн болсноор харилцагч танд дараах эрх үнэгүй дагалдана. Үүнд:

  • Зочид буудал – 5 өдөр 4 шөнө;
  • Өглөөний цай – 4 өдөр;
  • 400 ам.доллар бүхий препейд карт;
  • Хөтөлбөрт орсон тээврийн хэрэгслийн зардал;
  • Солонгос болон Англи хэлний орчуулагч хөтөчтэй;
  • Олимпийн хаалтын тоглолт үзэх эрхтэй тасалбар;
  • Виза Интернэйншл байгууллагаас – Олимпийн дурсгалын зүйлс;
  • 4 хүний онгоцны тийз. 

Гүйлгээ болгонд ТиДиБи онлайн үйлчилгээний УРАМШУУЛАЛ цэсэнд урамшууллын эрх шууд илгээгдэх бөгөөд 8 оронтой дугаар байна. Хэрвээ Та ТиДиБи онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол шинээр бүртгүүлж урамшууллын мэдээллээ харах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт