Мэдээ / Nov 15, 2017

Юнионпэй картаа ашиглан Хонгконг Макао аялаарай

Худалдаа, хөгжлийн банк олон улсын Юнионпэй карт эзэмшигчдийнхээ дунд дараах урамшууллыг зарлаж байна.
Юнионпэй картаа ашиглан олон улсад хийсэн худалдан авалтын 50000 төгрөгтэй тэнцэх гүйлгээ тутамд 1 ширхэг урамшууллын эрх үүснэ.

Аянд 12 харилцагч дараах эрхийн эзэд болно.
Үүнд:                          

        - ХонгКонг-Макао аялах эрх /4 харилцагч/
        - 1,000,000 төгрөгийн дүнтэй хадгаламж нээлгэх эрх /3 харилцагч/
        - 500,000 төгрөгийн дүнтэй хадгаламж нээлгэх эрх /5 харилцагч/

Худалдаа, хөгжлийн банкны олон улсын Юнионпэй цалингийн, энгийн болон алтан карт эзэмшигчид урамшуулалд оролцох бөгөөд урамшуулал 2018 оны 2-р сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэн, эрхийн эздийг шууд нэвтрүүлгээр тодруулна.

Аяны урамшууллын эрх ТиДиБи онлайн үйлчилгээний УРАМШУУЛАЛ нэмэлт цэсэнд шууд илгээгдэх бөгөөд 6 хүртэлх оронтой дугаар байна. Хэрвээ харилцагч ТиДиБи онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол шинээр бүртгүүлж урамшууллын мэдээллээ харах боломжтой.

 

Худалдаа, хөгжлийн банк

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих