Мэдээ / Oct 05, 2017

Төмөр зам салбарын 20 жилийн ойд зориулж урамшуулал зарлалаа

Манай ууган салбаруудын нэг болох Төмөр зам салбар маань 1997 оны 10-р сард харилцагчиддаа үйлчилгээгээ хүргэж эхэлсэн ба амжилтаар дүүрэн 20 жилийн ой тохиож байна. Төмөр зам салбарын ойг тохиолдуулан тус салбарт дараах үйлчилгээнүүдээс сонгон 12-р сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд бүртгүүлсэн харилцагч бүрээ урамшуулахаар гарын бэлэг бэлдээд байна. Үүнд:

  • Бүх төрлийн хадгаламж нээж 50’000.0 төгрөгөөс дээш орлого хийсэн,
  • Тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд 20’000.0 төгрөгөөс дээш дүнгээр бүртгүүлсэн,
  • Олон улсын энгийн болон алтан карт, Лэйди премиум ₮ карт захиалсан,
  • Ти Ди Би онлайн премиум үйлчилгээнд бүртгүүлсэн,
  • MoneyGram-ийн илгээх гуйвуулга хийсэн,
  • Тээврийн хэрэгслийн болон албан журмын даатгалын үйлчилгээ авсан.

Түүнээс гадна дараах үйлчилгээнүүдийг шимтгэлээс чөлөөлж, үнэгүй болголоо. Үүнд:

  • Хадгаламжийн данс нээлгэвэл хадгаламжийн дэвтэр үнэгүй,
  • Хугацаатай хадгаламжиндаа орлого хийх тогтмол шилжүүлгийн үйлчилгээ 1 жилийн турш үнэгүй,
  • Шинээр харилцах, хадгаламж, картын данс нээлгэвэл Мост мони үйлчилгээний эхний жил хураамжгүй,
  • Цалингийн зээл авсан харилцагчиддаа Мост мони үйлчилгээний эхний жил хураамжгүй,
  • Олон улсын энгийн болон алтан виза картаа 2 болон 3 жилийн хугацаатай захиалаад 1 жилийн худалдаалах үнээс чөлөөлөгдөх боломжтой.

Та бүхэн Төмөр зам салбараас банкны бүхий л төрлийн үйлчилгээг урамшуулалтай, бэлэгтэйгээр авахыг урьж байна.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт