Мэдээ / Oct 03, 2017

Үндэсний хуримтлалын лого /Бэлгэ тэмдэг/ бүтээх уралдаан

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, жил бүр Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкуудтай хамтран хуримтлалын өдөрлөг, бусад арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм.

 

Энэ жилээс эхлэн ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг илүү өргөн цар хүрээтэй, жил бүрийн үндэсний аян болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аяны хүрээнд үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг, лого бүтээх уралдааныг олон нийтийн дунд нээлттэй зарлаж байна.

 

Ерөнхий шаардлага:

  • Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх бөгөөд бүтээлийн тайлбарыг ирүүлсэн байх;
  • Хуримтлалын онцлог, утга санааг бэлгэдэж, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байх;
  • Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөх агуулгатай байх;
  • Монгол Улсын түүх, уламжлалыг өгүүлсэн, хүн эсхүл амьтан дүрсэлсэн байж болно (мөнгөний гахайгаар дүрслэхгүй байх);
  • “Дэлхийн хуримтлалын өдөр” гэсэн үгийг агуулсан байж болно. Сонголтоор мөн харуулж болно;
  • Утга агуулга, уран сайхны хувьд зохицолдсон, график дизайныг мэргэжлийн програм дээр хийсэн бүтээл байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Хуримтлалын онцлогийг товч, тодорхой тусгаж, мэргэжлийн тvвшинд хийсэн, шууд ашиглах боломжтой бүтээлийг хүлээн авна;
  • Уралдаанд оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцож болох бөгөөд бvтээл бvр тайлбартай байх;
  • График дизайны мэргэжлийн програм дээр (Adobe illustrator /.ai/, CorelDraw /.cdr/) хийсэн байх шаардлагатай бөгөөд jpg, png, pdf, ai, cdr өргөтгөлүүдийг зөвшөөрнө;
  • Бэлгэ тэмдгийг видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна;
  • Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээл, загварыг ирүүлэх бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хуулбарласан бүтээл байж болохгүй;
  • Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно;
  • Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар зэрэг холбоо барих мэдээллийг бүтээлийн хамтаар илгээсэн байх.
  • Уралдаанд шалгарсан бүтээлийг “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан ашиглах бөгөөд зохиогчийн эрхийг Монголын Банкны Холбоо өмчилнө.

Хүлээн авах хугацаа: Бvтээлийг [email protected] и-мэйл хаягаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагаар тасалбар болгон хүлээн авна;

 

Шалгаруулалт: Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн төлөөллүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах комисс ажиллаж, үр дүнг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарлаж, шагналыг олгоно.

 

Шагнал: Уралдаанд ирүүлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.000.000 (нэг сая) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

 

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МБХ-ны 11-323581, 9999-2990 утсаар холбогдож авах боломжтой.

Зохион байгуулах комисс

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт