Мэдээ / Sep 28, 2017

Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн 2017 оны “Тэргүүлэх хамтрагч банк”-аар тодорлоо

Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) нь 2017 оны 9-р сарын 7-ны өдөр Сингапур хотноо зохиогдсон GTR Asia Trade and Treasury Week 2017 арга хэмжээний үеэр Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Leading Partner bank in Mongolia" буюу “Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк” шагналыг гардан авч, энэхүү хөтөлбөрийг хамгийн идэвхтэй ашигласан гурван улсын нэгээр тодорлоо.


2016 онд Монгол улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 61.8%-ийг ХХБанк дангаараа гүйцэтгэж, гадаад төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ, бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тогтоосон бизнес хамтын ажиллагаагаараа Монгол улсын банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч гэдгээ дахин нотлон харуулсан билээ.


Азийн хөгжлийн банк нь Филиппин улсын  Манила хотод байрладаг ба Азийн байгаль орчин, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилготойгоор 1966 онд үүсгэн байгуулагдсан.
Одоогоор “Азийн хөгжлийн банкны худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр” –т нийт 200 гаруй банк хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь 2009 оноос хойш 10’900 жижиг, дунд бизнесийг дэмжин 28.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийсэн байна.

 

ХХБанк нь 2005 оноос эхлэн олон улсын худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж ирсэн бөгөөд 2010 оны 3-р сард Азийн хөгжлийн банкны хөгжиж буй орнуудын гадаад худалдааг дэмжин, санхүүжилт олгох зорилготойгоор дэлхийн тэргүүлэгч 200 гаруй банктай хамтран ажилладаг Trade Finance Program (TFP) буюу Худалдааны  санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт элсэн орсон юм.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих