Мэдээ / Aug 17, 2017

Жембори 2017 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Ази, Номхон далайн бүсийн орнуудын скаут хүүхдүүдийн ээлжит уулзалт буюу Жембори арга хэмжээ анх удаа Монгол улсад 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол улсын 21 аймаг болон гадаадын 32 гаруй улс орнуудаас нийт 6000 гаруй хүүхэд, залуучууд зорин ирсэн уг арга хэмжээнд ХХБанк ивээн тэтгэгчээр оролцон Монгол улсынхаа ирээдүй хойч үеийн хөгжил, дэвшилд хувь нэмэр орууллаа.

Олон улсын скаутын холбооноос зохион байгуулдаг хамгийн том үйл ажиллагааны нэг болох Жембори 2017 арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 6000 гаруй хүүхэд залуучуудаас гадна өөрсдийн хичээл, зүтгэлээр зохион байгуулалтад амжилттай оролцож, хамтран ажилласан 1500 гаруй сайн дурын ажилтнууд болон ивээн тэтгэгчээр оролцсон бүх аж ахуйн нэгжүүддээ ХХБанкны зүгээс талархал илэрхийлье.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих