Мэдээ / Dec 22, 2016

ХХБанк Монголын “Шилдэг ТоС Банк”-аар шалгарлаа

Монголын Банкны Холбоо 2015 оноос “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль Орчин, Нийгмийн Эрсдэлийн менежментийн систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эх орныхоо тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй банкуудаас “Шилдэг ТоС Банк”-ийг шалгаруулж эхэлсэн. 2016 оны 12-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Монголын Банкны Холбооны XI-ээр чуулганы үеэр ХХБанкыг 2016 оны “Шилдэг ТоС Банк”-аар шалгаруулж, шагналаа. Энэ нь ХХБанкны 2016 онд “ТоС хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлууд болон БОНЭМС-ийн хэрэгжилтийг өндрөөр үнэлэн олгож буй нэр хүндтэй шагнал юм.

 

Бидэнд яагаад ТоС хөтөлбөр, БОНЭМСистем чухал вэ?

Дэлхийн улс орнуудын хөгжлийн нэг чухал асуудал нь эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон бизнесийн байгууллагуудаа байгаль орчин, нийгэмд ээлтэй, түүнд үзүүлэх сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих явдал юм. ХХБанк 2012 оноос эхлэн үйл ажиллагаандаа “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого”-ыг Нидерландын хөгжлийн банк (FMO)-тай хамтран нэвтрүүлсэн. Ингэснээр бид харилцагчдынхаа бизнест байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, хамтран эрсдэлээс сэргийлж, бууруулж ажилладаг юм.

2013 оны 11-р сарын 21-ний өдөр “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Монголын Банкны Холбоогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсанаар нийт банкууд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх эхлэл тавигдсан юм.

 

Бид Харилцагчдаа эрсдэлээс хамгаалж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжин, ирээдүй хойч үедээ эрүүл орчныг өвлүүлэхээр ажилласаар байх болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт