Мэдээ / Nov 21, 2016

Худалдаа, хөгжлийн банк “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодорлоо

Азийн банк, санхүү болон хөрөнгө оруулагчдын тэргүүлэх сэтгүүл болох “FinanceAsia” нь 20-н жилийн ойн баярын хүрээндээ Platinum Awards буюу санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ 2016 оны 10-р сарын 13-ны өдөр Хонгконг хотноо зохион байгууллагдаж Худалдаа, хөгжлийн банк зах зээлдээ тэргүүлэгчээр өргөмжлөгдөн “Монгол Улсын Шилдэг Банк” шагналыг хүртлээ. Энэхүү шагналын эздийг тодруулахдаа сүүлийн 20-н жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг үндэслэсэн байна.

 

FinanceAsia нь 1996 оноос эхлэн HSBC, Goldman Sachs, Citi зэрэг Азийн болон дэлхийн шилдэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Ази-Номхон Далайн бүсийн банк, санхүүгийн салбарын хамгийн шинэлэг үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд болон хөрөнгө оруулагчдад хүргэдэг, нэр хүндтэй сэтгүүл юм.

Худалдаа, хөгжлийн банк нь энэхүү нэр хүндтэй сэтгүүлээс 2012 онд “Монгол Улсын Шилдэг Банк”, 2013 онд “Хөгжиж буй орнуудын Шилдэг Банк”, мөн 2015 онд “Азийн Шилдэг Корпорацийн Бонд” зэрэг хүндтэй шагналуудыг тус тус хүртсэн билээ.

 

Худалдаа, хөгжлийн банк нь 2016 оны III улирлын байдлаар банкны зах зээлийн нийт зээлийн 26.6%, нийт активын 27.9%-ийг тус тус бүрдүүлж, Монгол улсын гадаад худалдааны 58.2%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна.

Хөгжил, дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт