Мэдээ / Jun 22, 2016

Скайтелийн хэрэглэгчид ХХБанкны цахим үйлчилгээнд төлбөргүй холбогдоно

ХХБанк болон Скайтел групп хамтран иргэдэд өдөр тутмын цаг завыг хэмнэсэн цахим үйлчилгээг түлхүү хэрэглүүлж хэвшүүлэх зорилгоор Скайтелийн хэрэглэгчид ХХБанкны доорх цахим үйлчилгээнд үнэгүй хандах эрхтэй болголоо. Үүнд:

      - TDB онлайн
      - Мост мони
      - Интернэт худалдан авалтын банкны сайт

 

Тиймээс та Скайтелийн гар утастай бол 3G интернэтээ асаагаад ХХбанкны цахим төлбөр, тооцооны үйлчилгээнүүдийг дата төлбөргүйгээр аваарай.


ХХБанкны картаараа аль нэг сайтнаас интернэт худалдан авалт хийх үедээ Скайтелийн 3G-ээр дамжуулан холбогдвол банкны төлбөр, тооцооны сайт дата төлбөргүй болсон. Мөн адил дансны хуулгаа харах зорилгоор www.cardcentre.mn сайтад холбогдоход дата үнэгүй.

 

Скайтелийн хэрэглэгчид ХХБанкны цахим үйлчилгээнүүдийг банкны салбарт нэг л удаа очиж бүртгүүлээд гар утсаараа цахим үйлчилгээг дата төлбөргүй авч эхэлнэ.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт