"ХХБанкны нийт хувьцааны 60.8011 хувийг Globull Investment & Development PTE.Ltd (Globull), 29.6864 хувийг TDB Capital LLC (TDBC), 3.1197 хувийг Mongolia Strategic Investments Limited (Goldman Sachs), 6.3927 хувийг олон нийт эзэмшдэг."

ХХБанкны ТУЗ-ийн бүрэлдэхүүн: Р.Коппа (Chairman), Ж.Болормаа (Independent Director), Ж.Дэлгэрсайхан (Independent Director). З.Нарантуяа (Independent Director), Д.Эрдэнэбилэг (Director), Д.Хүрэлбаатар (Director), Д.Янжмаа (Director), А.Энхмэнд (Director), Д.Отгонбилэг (Director).

Дэлгэрэнгүй

 

 

О.Орхон

Гүйцэтгэх захирал

 

Р.Вүүд

Ерөнхийлөгч

 

 

 

 

 

 

О.Банзрагч

Гүйцэтгэх захирлын
тэргүүн орлогч

 

А.Энхмэнд

Гүйцэтгэх захирлын
тэргүүн орлогч

 

Л.Гантөмөр

Гүйцэтгэх захирлын орлогч

 

Ч.Солонго

Гүйцэтгэх захирлын орлогч

С.Баатар

Гүйцэтгэх захирлын орлогч

Ц.Ганбаяр

Гүйцэтгэх захирлын орлогч

П.Мөнхнаст

Гүйцэтгэх захирлын орлогч

 

Эрсдэлийн удирдлагын бодлого

Худалдаа, хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын бодлогын зорилго нь банкны стратеги зорилтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад туслалцаа үзүүлэх ба банкны үйл ажиллагаанд гарах алдагдал, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах замаар банкны ашигт ажиллагааг дэмжихэд чиглэдэг. Банк нь эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо дараах зарчмуудыг мөрдлөг болгодог. Үүнд:

Эрсдэлийн удирдлагын тогтолцоо

Худалдаа, хөгжлийн банк нь Байгууллагын эрсдэлийн удирдлага (Enterprise Risk Management, цаашид ERM)-ын зохистой засаглалыг бизнесийн бүх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. ERM нь эрсдэлийн орчныг тасралтгүй хянах, сайжруулах боломжийг бий болгож, эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэг, найдвартай ажиллагаа, стратеги шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Банкны хувь нийлүүлэгчдийн хурлаас банкны стратегийн шийдвэрүүдийг гаргах бөгөөд уг стратегид тулгуурлан банкны эрсдэлийн засаглалыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгийн дээд нэгж нь “Төлөөлөн удирдах зөвлөл” (ТУЗ) болон түүний дэргэдэх “Эрсдэлийн удирдлагын хороо”(ЭУХ) юм.

Банкны ТУЗ нь эрсдэлийн зохистой засаглалын бүтэц, эрсдэлийн аппетит зэрэг эрсдэлийн бодлогын баримт бичгийг баталдаг бөгөөд Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь Банкны өдөр тутмын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, ТУЗ болон түүний дэргэдэх ЭУХ-нд тайлагнадаг. Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь эрсдэлийн хамгаалалтын 2-р шугам болох эрсдэлийн удирдлагыг хариуцдаг ба энэ хүрээнд дараах газар, нэгжүүд хамаардаг.

Эрсдэлийн хамгаалалтын 2-р шугам болох эдгээр газар нэгжүүд нь банкны эрсдэлийн удирдлагын арга хэмжээнүүд болох өдөр тутмын эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих (risk monitor­ing), эрсдэлийг олж ирлүүлэх (risk identification), эрсдэлийг үнэлж хэмжих (risk assessment), эрсдэлийн лимитүүдийн биелэлтийг хянах, мэдээлэх (risk reporting), тухай бүр эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах (risk mitigation), эрсдэлийн удирдлагыг сайжруулах (risk management improvement) арга хэмжээг эрсдэлийн аппетит болон дотоод үйл ажиллагааны заавар, журмуудаар дамжуулан тасралтгүй хийдэг.

Эрсдэлийн хамгаалалтын 1-р шугам болох бизнесийн нэгжүүд нь тус бүрийн чиг үүрэг, бизнесийн зорилт болон ТУЗ-с батлагдсан эрсдэлийн аппетитын хүрээнд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг бол 3-р шугам болох дотоод аудит нь эрсдэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хараат бус байдлаар хянан баталгаажуулдаг.

Эрсдэлийн удирдлагын хороо нь Банкны эрсдэлийн удирдлагын бодлого, эрсдэлийн аппетит, эрсдэлийн тайлангуудыг хэлэлцэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, үйлчилгээний хүү, шимтгэлийн нөхцөлүүдийн өөрчлөлтүүдээс шалтгаалсан эрсдэлийн аппетитад үзүүлэх сөрөг нөлөөллийг эрсдэлийн аппетитын хэрэгжилтийн тайлангаар улирал бүр хянах замаар банкны ТУЗ-д дэмжлэг үзүүлэх, ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий ТУЗ-өөс томилсон дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байнгын ажиллагаатай хороо юм.

Удирдлагын хороо нь Банкны бодлогын шинж чанартай зорилтуудыг хэрэгжүүлэх явцад тулгарч буй удирдлагын хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг үндэслэлтэй, зөв оновчтой шийдвэрлэх чиг үүрэг бүхий Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогч нараас бүрдсэн хороо юм.

Зээлийн хороод нь зээлийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, батлагдсан лимитийн хүрээнд шинэ зээлийн хүсэлт болон зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах, зээлийн эргэн хяналтын тайлан, зээлийн эргэн төлөлтийн тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэх, Банкны нийт зээлийн багцад хяналт тавьж ажиллана.

Чанаргүй активын хороо нь ТУЗ-өөс баталсан Банкны хэмжээнд нийт чанаргүй активыг бууруулах стратеги, зорилт болон чанаргүй активын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд чанаргүй активтай ажиллах газар, хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, тэдгээрт шилжсэн чанаргүй активын өр төлбөр барагдуулах арга зам, хэлбэрийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл, үүрэг өгөх, хяналт тавих, чанаргүй активтай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.

Актив пассивын хороо нь төлбөрийн чадварын эрсдэл, зах зээлийн эрсдэл, хүүгийн эрсдэл, ханшийн эрсдэлийг батлагдсан лимитийн хүрээнд Банкны актив, пассивыг удирдлагыг хэрэгжүүлэх, шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх эрх, үүрэг бүхий хороо юм.

Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хороо нь Банкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлого, журмын үр дүнтэй байдалд хяналт тавих, эрсдэлтэй үйлдэл, эрсдэлийн мэдээллийн талаар хэлэлцэн, үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хянах, бууруулах, удирдах чиглэлээр шийдвэр гаргах, зохион байгуулж, чиглүүлэх эрх, үүрэг бүхий хороо юм.

Утас:   (976) 11-319943

Факс:   (976) 11-312418

И-мэйл: [email protected]