Мэдээ / Oct 06, 2015

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОХУ-ЫН ЭКСПОРТ ИМПОРТ БАНКТАЙ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) нь үүсгэн байгуулагдсан үеэсээ гадаад харилцаа, төлбөр тооцоогоор тэргүүлэн олон улсын тэргүүлэгч банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн билээ. Тус гэрээний хүрээнд хөрш улсын импортын санхүүжилтийг дэмжих үүднээс ОХУ-ын Росэксим буюу ОХУ - ын Экспорт импортын Росэксим банкны хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санхүүжилтийн ерөнхий гэрээг ХХБ - ны Гүйцэтгэх захирал Б. Мэдрээ, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Голованов Д.Я нар 2015 оны 9 дүгээр сарын 21 - ний өдөр Москва хотноо үзэглэлээ.

Тус гэрээг байгуулсанаар ХХБ болон Росэксим банк нь ОХУ-аас тоног төхөөрөмж, бараа нийлүүлэхэд харилцагчийн төлбөр тооцоог богино, дунд хугацааны санхүүжилт олгон ажиллах боломжтой болж байгаа юм. Росэксим банк нь ОХУ - ын 1994 онд байгуулагдсан ба улсын бодлогыг дэмжигч, машин, тоног төхөөрөмжийн экспортыг нэмэгдүүлэх ажлыг дэмжих зорилгоор байгуулагдсан. Тус банкны өнөөгийн гол зорилго нь ОХУ - ын экспортлогч компаниудад санхүүгийн гарц олгох явдал ба түүхий эдийн бус экспортыг дэмжих зорилготой юм.

 

Мөн экспортлогч компаниудад улсын баталгаа гаргах, санхүүжүүлэх хэлбэрээр дэмжин ажилладаг ба дунд болон томоохон хэмжээний төслүүд дээр ажиллахын сацуу шинээр үйл ажиллагаа эхэлж буй компаниудыг дэмжин ажилладаг. Росэксим банкны гол хувьцаа эзэмшигч нь ОХУ - ын даатгалын агентлаг болох ЭКСАР юм.

Энэхүү зээл санхүүжилтын гэрээ нь ХХБ нь гадаад харилцаагаа тэлэх ажлын хүрээнд энэ оны 9 дүгээр сард зурж буй 3 дахь хамтын ажиллагааны гэрээ ба Чех улсын CSOB банк болон Мажаар трэйд хаус - тай БНУАУ - аас хийх харилцагчийн гадаад худалдааны төлбөр тооцоог санхүүжүүлэхээр дэмжин ажиллах гэрээнүүдийг тус тус байгуулсан билээ.

 

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт