Мэдээ / Jun 18, 2015

Туркийн валют Лираг Монголд шинээр нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцах нягт хамтын ажиллагаа, гадаад харилцааны өргөн туршлага дээрээ тулгуурлан 2015 онд Турк улсын мөнгөн тэмдэгт Лираг төлбөр тооцоонд нэвтрүүллээ. Манай банкны харилцагчид Туркийн Лирагаар харилцах данс нээх, бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэх, гадаад гуйвуулгын үйлчилгээг авахад бэлэн боллоо.


Мөн Турк улс уруу зорчихоор төлөвлөсөн хэн бүхэн Туркийн Лираг Монгол Улсдаа саадгүй солиулахаас гадна эрсдэлгүй, найдвартай банкны үйлчилгээг авах бүрэн боломж нээгдэж байна. Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын нэр хүнд бүхий 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, гадаад төлбөр тооцоонд хамгийн өргөн ашиглагддаг 15 голлох гадаад валютуудаар дотоодын зах зээлд үйлчилгээ үзүүлж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт