Мэдээ / Aug 20, 2009

ХХБ Хятадын Тариалангийн банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ

Банк санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурьтай ХХБ БНХАУ-ын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд, урт удаан хугацаанд хамтран ажиллаж, юаний төлбөр тооцоог хамгийн түргэн шуурхай гүйцэтгэж ирлээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Тариалангийн банкны төлөөлөгчид ХХБ-нд айлчилж, өмнөх жилүүдийн хамтын ажиллагаагаа дүгнэх, өргөжүүлэх, шинэ төвшинд гаргах талаар зөвлөлдөн, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.

ХХБ монголын арилжааны банкуудаас анх удаа 2001 онд Тариалангийн банктай харилцаа холбоотой ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хоёр орны хил худалдааг хөгжүүлэх, харилцагчдын төлбөр тооцоог юаниар гүйцэтгэх ажлуудыг анхлан эхлүүлж байсан хамтын ажиллагааны арвин баялаг туршлагатай юм.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч 2008 онд Алтан түрүү юаний картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх, Интернэт банкны үйлчилгээг харилцан гүйцэтгэх боломжийг Монголын харилцагчдад олгох гэрээг амжилттай  үзэглэсэн бөгөөд тус банкнаас 10 сая ам долларын хамтын санхүүжилтийн зээлийн лимитийг ХХБ-нд батлаж өгсөн нь харилцагчдад шаардлагатай зээлийн эх үүсвэрийг олгох боломжийг нээж өгсөн юм.

Ийнхүү ХХБ Хятадын Тарилангийн банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлж хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх хоёр орны харилцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хамтран нэвтрүүлэхээр боллоо.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт