Мэдээ / May 22, 2015

Худалдаа, хөгжлийн банкны картыг төлбөрт хүлээн авагчдын 9-р зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

Худалдаа, хөгжлийн банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөн” 5-р сарын 21-ний өдөр “Туушин” зочид буудалд 9 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Сүүлийн 3 жилийн турш ХХБ тус зөвлөгөөнийг Diners club international болон UnionPay International байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг зөвлөгөөнд ХХБ-тай хамтран ажиллаж, төлбөр тооцоогоо төлбөрийн картаар хүлээн авч, хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ соёлтой, боловсон үйлчилгээг хүргэдэг 1000 гаруй байгууллагуудын төлөөлөл болох 250 орчим байгууллага уригдан, дэлхий нийтийн бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт технологи, хєгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдлөө. Мөн МУ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Картын луйврын гүйлгээнээс сэргийлэх талаар сонирхолтой сэдвvvдийг байгууллагууддаа хүргэсэн юм.

2015 онд ХХБ үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү арга хэмжээ онцлог бөгөөд банкны зүгээс олон жил хамтран ажилласан үнэнч харилцагч байгууллагуудаа урамшуулан шагнаж, тэдгээрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхээр цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХХБ нь картыг төлбөрт хүлээн авах үйлчилгээг 1991 онд Монгол улсад анх удаа нэвтрүүлж, картын төлбөр, тооцооны зах зээлд 24 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон нэр төрлийн брэндийн картуудыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдлээс хамгаалах 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм.

Өнөөдрийн байдлаар ХХБ нь Улаанбаатар хотод  166, орон нутагт 35, нийт 201 бэлэн мөнгөний машин, 2000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт үйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг төлбөрт хүлээн авахын зэрэгцээ төлбөр тооцооны зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж олон улсын стандартад нийцсэн, шилдэг үйлчилгээг иргэд, харилцагч байгууллагууддаа хүргэж байна.

Хөгжил Дэвшилд Хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт