Мэдээ / Oct 18, 2012

Монголд анх удаа гурвалсан валюттай, ЮнионПэй картыг нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) Монгол улсын төлбөрийн картын түүхэнд анхдагч, цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, энэ салбарын хөгжлийг тодорхойлогч байсаар ирсэн билээ. Энэ удаа дэлхийд нэр цуу нь түгсэн “Union Pay” байгууллагатай хамтран төгрөг, юань, доллар гэсэн 3 валютын данстай ЮнионПэй төлбөрийн картыг зах зээлд нэвтрүүлж, уг картын нээлтийн үйл ажиллагааг харилцагчидтайгаа зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагааны үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Бидний нэвтрүүлж буй ЮнионПэй олон улсын карт нь нэн тэргүүнд харилцагчдаа ханшийн эрсдэлд өртүүлэхгүй байх арга замыг эрэлхийлсэн бүтээгдэхүүн юм. Харилцагчид өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн валютын дансны сонголтоо хийхийн сацуу технологийн шинэ дэвшилтэт өнөө үед ЮнионПэй картаа Мост Мони, интернэт банк зэрэг шилдэг хэрэгслүүдээр удирдаасай гэж хүсч байна” гэлээ.

Тус нээлтийн үйл ажиллагаанд “Union Pay” байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Цайя Жзин Бо болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

ЮнионПэй карт нь Ази-номхон далайн бүс нутаг, Европ, Америк, Австрали, Шинэ-Зеландийг хамарсан 125 гаруй улс оронд хэрэглэгддэг, гүйлгээний дүн, карт эзэмшигчдийнхээ тоогоор дэлхийд эхний 3-т бичигддэг олон улсын төлбөрийн тэргүүлэх хэрэгсэл юм. Та картаараа дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийхэд нууцлалын өндөр хамгаалалттай тул найдвартай байдалд эргэлзэх шаардлагагүйг энд онцолж байна.

Ханшийн хэлбэлзэлтэй үед хамгийн бага эрсдэл хүлээх ЮнионПэй картаа өөрт тохиромжтойг сонгоход бидний зөвлөгөө хэрэгтэй бол www.tdbm.mn цахим хуудаснаас эсвэл 19001977 дугаараар ХХБ-ны Харилцагчийн мэдээллийн хэлтэстэй 24 цагийн аль ч үеэр холбогдоход нээлттэй байх болно.

Харилцагч таны бизнесийн, аялал жуулчлалын, санхүүгийн хэрэгцээнд тань нийцүүлэн, Монголын анхны гурвалсан валюттай, ханшийн эрсдэлд өртөхгүй байх боломжийг дээд зэргээр хангасан ЮнионПэй картыг Таны гарт өргөн барьж байна. Та өөрт аль ойрхон байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд хандаж, ЮнионПэй картаа аваарай.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт