Мэдээ / Jul 05, 2010

Korea Exim банктай 10 сая ам.долларын “Банк хоорондын зээлийн гэрээ” үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк болон Солонгосын экспорт, импортын банк (Korea Eximbank) хамтран, Солонгос-Монгол улсын гадаад худалдааг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүхий “Импортыг дэмжих Банк хоорондын зээлийн гэрээ”-г шинэчлэн, мөнгөн дүнг нь нэмэгдүүлэн, гарын үсэг зурах ёслолыг 2010 оны 7 дугаар сар 2-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар БНСУ-аас Монгол улс руу гадаад худалдаа эрхлэгч Монголын импортлогчдод бага хүүтэй, урт хугацаатай 10 сая ам.долларын зээлийн шугам бүхий импортын санхүүжилтийг олгож эхлэх юм. Импортын зээлийн гэрээг үзэглэхээр БНСУ-аас Korea Exim банкны Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн ноён Ли Пёнг Кү тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хамт зээлийн гэрээг үзэглэлээ. Уг импортын санхүүжилтийг Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулах, давуу тал, онцлогийг нь хүргэх үүднээс ХХБ харилцагчиддаа зориулан “Харилцагчдын зөвлөгөөн-Бизнес зоог”-ийн үйл ажиллагааг 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан юм.

ХХБ байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон, үр ашигтай, амжилттай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын томоохон банкууд болох Korea Exim, Korea Exchange, Hana, Shinhan, Korea Development bank зэрэг банкуудтай урт удаан хугацаанд корреспондент харилцаатай ажилласаар ирсний дотор Korea Exim банкны импортын санхүүжилтийн үр шимийг 2004 оноос эхлэн Монголчууд хэдийнээ мэдэх болсон билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт