Мэдээ / Jun 11, 2019

"Номын сан" төсөл амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах "Номын сан"-гийн төсөл маань амжилттай үргэлжилж байна.

Бид энэ удаад Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг 49 болон 17-р сургуулиудын номын санг тохижуулж, номын фондоор баяжуулан, тав тухтай уншлагын танхимд Дэлхийн шилдэг ном, сурах бичгийг уншин судлах боломжийг бүрдүүлэн өглөө.

Төсөл хэрэгжсэнээр 49, 17-р сургуулиудын нийтдээ 3400 орчим сурагчид, 220 орчим багш ажилтнуудын заах болон суралцах хүсэл тэмүүлэлд шинэ салхи оруулж чадсан, эерэг энергийг түгээсэн сайхан нээлтүүд болсон юм.

Худалдаа, хөгжлийн банк өөрийн санаачлан хэрэгжүүлж буй "Номын сан"-гийн төслөө цаашид үргэлжлүүлэн, Монгол Улсын хэмжээнд 300-н сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

 

Номын цагаан буян Дэлгэрэх болтугай.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих