Мэдээ / Mar 15, 2019

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч Танд зориулсан зээл

 

Салбартаа тэргүүлэгч ХХБанк Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан зээлийг санал болгож байна. Та Оюу Толгой ХХК-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж хамтран ажилладаг бол бид хоёр байгууллагын хооронд үйлдэгдсэн баталгаажсан нэхэмжлэхийг үндэслэн үнийн дүнгийн 90%-тай тэнцэх хэмжээний зээлийг хамгийн бага хүүтэйгээр авах боломжтой. Ингэснээр харилцагч таны бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй өргөжин тэлэх боломжтой юм.

 


Тавигдах шаардлага

ХХБанканд данстай байх (нэхэмжлэл дээр ХХБанкны дансны дугаар бичсэн байх)

Зээлийн төрөл

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

Зээлийн хэмжээ

Нэхэмжлэлийн 90% хүртэл байх

Зээлийн хугацаа

75 хоног хүртэл

Зээлийн хүү (сарын)

1.1% - 1.3% төгрөг

0.8% - 1.0% ам.доллар

Зээл судалсны шимтгэл

Шимтгэлгүй

Барьцаа хөрөнгө

Оюу толгой ХХК-иас нэхэмжилсэн авлага

Зээл буцаан төлөгдөх үе шат

Оюу толгой ХХК-иас нэхэмжлэхийн дагуу төлбөрийг ХХБанкны данс руу шилжүүлэхэд банк зээлийн үндсэн төлбөрийг хүүний хамт данснаас шилжүүлж авна.

Зээлийн эрх (жилийн)

Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд бодогдох шимтгэл 1% - 3%

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт