Мэдээ / Dec 05, 2018

ХХБанк Шангри-Ла оффист VIP салбараа нээлээ

Монголын улсын арилжааны ууган банк ХХБанкны хамт олон шинэ оны босгон дээр шинэхэн VIP салбараа Шангри-Ла төвд харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ.

ХХБанк харилцагчдаа хүндэтгэн тэргүүлэгч банкны шилдэг үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр ямагт зорин ажиллаж, харилцагчийн үйлчилгээний жишгийг шинэчлэн тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа харилцагчиддаа илүү тав тухтай орчинд олон улсын банкны жишигт нийцсэн бүх төрлийн үйлчилгээг хүргэх үүднээс салбаруудынхаа өнгө төрхийг шинэчилсээр байгаа билээ. Энэ оны хувьд олон улсын жишиг бүхий 5 шинэ салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байсан 5-н салбарынхаа өнгө төрхийг шинэчлээд байна.

 

 

 

 

 

Мөн ХХБанк онлайн банкны үйлчилгээндээ маш олон боломж, давуу талуудыг тогтмол хөгжүүлснээр Харилцагч Та бүхэн хүссэн үедээ 

  • Хадгаламж барьцаалсан зээл авах,
  • Банкны бүх төрлийн тодорхойлолтыг онлайнаар авах,
  • Гадаад гуйвуулга хийх,
  • Банк хоорондын шилжүүлэг хийх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг ухаалаг утсаа ашиглан авах боломж улам бүр нэмэгдсээр байгаа юм.

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 

 

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих