Мэдээ / Oct 31, 2018

- 10-р сарын 31 "Дэлхийн хуримтлалын өдөр" -

Дэлхийн хуримтлалын өдрийг угтан зохион байгуулсан “Мөрөөдөлдөө нэг алхам ойртоцгооё” гар зураг, бүтээлийн уралдаан дүнгээ гаргахад ганцхан хоног үлдлээ. Уралдааныг 5-10 насны хүүхдүүдийн дунд хоёр насны ангилалтайгаар Худалдаа Хөгжлийн Банкнаас зарлажээ. 25 хоногийн турш явагдсан уралдааны шилдэг бүтээлүүд маргааш /2018.10.31/ Хүүхдийн ордонд болох Дэлхийн хуримтлалын өдрийн хаалтын арга хэмжээн дээр тодрон шагналаа гардаж авна.

 

 

Гэр бүлийг нэгтгэсэн мөрөөдөл

Уралдааны зорилго хүүхэд багачуудад хуримтлал гэж юу болох, түүний ач холбогдлын талаар ойлголт өгөх явдал хэмээн зохион байгуулагчид тодорхойлсон юм. Харин уралдаанд ирүүлсэн олон бүтээлд тухайн хүүхэд төдийгүй эцэг эх нь ч хүүхдийнхээ мөрөөдөлд алхам ойртжээ гэмээр сэтгэгдэл төрж байв. Тодруулбал зарим хүүхдийн бүтээлд мөрөөдөлдөө хүрэхэд шаардагдах хуримтлалыг хэрхэн бий болгохоо илэрхийлэн харуулжээ. Олон төрлийн материал, уран сэтгэмжийг харахад гэр бүл, эцэг эхийн хүүхэдтэйгээ цагийг бүтээлчээр өнгөрүүлэх, санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх бас нэг боломж болсон нь харагдана. Уралдааны 5-7 насны хүүхдүүдийн “Би маамуутай хамт” сэдэвт гар зургийн уралдаанд 229 бүтээл, 8-10 насны хүүхдүүдийн “Миний мөрөөдөл” сэдэвт бүтээлийн уралдаанд 126 бүтээл ирүүлжээ.

 

 

Хуримтлалын тухай бидний ойлголт шинэ шатанд гарах цаг болжээ

Хуримтлал гэдэг нь хүний ирээдүйнхээ төлөө бий болгож буй санхүүгийн баталгаа ажээ. Дэлхийн хөгжингүй улс орнуудад, тухайлбал Германд хүүхдийг эхээс төрсний дараа данс нээн түүнийг нас биед хүрээд шаардлагатай зүйлдээ зарцуулахад зориулан хуримтлал үүсгэж эхэлдэг ажээ. Манай орны хувьд хуримтлал үүсгэх, түүний ач холбогдлын талаарх ойлголт төдийлөн өндөр түвшинд хүрээгүй ч зайлшгүй шаардлагатай мэдлэгийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Ерөнхий ухагдахуунаараа тухайн улсын хуримтлалын хэмжээ өсөн нэмэгдэж байвал зээлийн хүү буурч улс орон хийгээд иргэдэд эргээд өгөөжөө өгнө гэж үздэг. Энэ хөгжилд түлхэц болох санхүүгийн суурь мэдлэгийг түгээх хичээлийг ХХБ-наас санаачлан дунд сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа. Тус банкны салбар бүр нэг сургуульд хичээл заах зарчмаар орон даяар энэхүү уламжлалаа энэ жил ч амжилттай хэрэгжүүлсэн байна.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт