Мэдээ / Oct 21, 2009

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар, ахлах теллер Н.Бадамгарав нар Алтангадас одон хүртлээ

Монгол улсын арилжааны ууган банк, зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-ны 19 жилийн ойн баярт мэдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус банкны өндөр туршлагатай, шилдэг боловсон хүчнүүдэд төрийн өндөр дээд одон медаль хүртээсэн мэдээллээр үргэлжилж байна.

 

Манай банкинд өөрсдийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, Монголын банк санхүүгийн салбарт үр бүтээлтэй хүчин зүтгэсэн амжилт бүтээлийг өндрөөр үнэлэн 2009 оны 10-р сарын 19-ний өдөр ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Дамбийжавын Хүрэлбаатар, ХХБ-ны Энхтайван салбарын ахлах теллер Нацагийн Бадамгарав нарыг “Алтангадас” одонгоор шагнасан юм.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон хүртсэний дараах сэтгэгдлийг бид ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатараас тодруулахад: “Миний банк санхүүгийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлсэн төр засагтаа гүнээ талархаж байна. Банкны системд хамтран зүтгэж байсан үе үеийн хамт олондоо баярлалаа. ХХБ-ны 19 жилийн ойн энэ өдөр хүндтэй шагнал хүртлээ, банкныхаа нийт ажилтан албан хаагчид, харилцагчиддаа баярын мэнд хүргэе ”хэмээсэн юм.

Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн Та бүхэндээ банк санхүүгийн салбарын хөгжилд улам ихийг хийж бүтээхийн өрнүүн амжилт хүсье.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих