Мэдээ / Sep 03, 2018

ХХБанкны Бөмбөгөр салбарын нээлтээ хийлээ

Худалдаа, хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан энэ ондоо 5 шинэ салбар нээнэ. Нийслэлчүүдийн их ажлын өрнүүн үеэр Бөмбөгөр худалдааны төв орчмын бизнес эрхлэгч болон Чингэлтэй дүүргийн иргэддээ тэргүүлэгч банкны үйлчилгээг хүргэх зорилготой Бөмбөгөр салбар өнөөдөр харилцагчидтайгаа хамт нээлтийн ёслолоо хийлээ.

 

 

Худалдаа, хөгжлийн банк зах зээлд тэргүүлэгч, нийгэм эдийн засагт голлох үүрэг, хариуцлагатай оролцогч банк болохынхоо хувьд үргэлж шинийг санаачилж, харилцагчиддаа тэргүүн төвшний үйлчилгээг хүргэсээр ирсэн. Энэ ч үүднээс 2014 оноос салбарууддаа олон улсын стандартын дагуу шинэ өнгө төрх оруулж, харилцагчдаа илүү тав тухтай орчинд үйлчилгээгээ авах боломжийг олгосон. Өнөөдөр нээлтээ хийж буй Бөмбөгөр салбар мөн адил Allen загвараар тохижуулагдан харилцагчиддаа тав тухыг мэдрүүлэн үүд хаалгаа нээлээ.
Та бүхэн Бөмбөгөр худалдааны төвийн зүүн талд байрлах ХХБанкны салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд хүлээн аваарай.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих