Мэдээ / Aug 01, 2018

ХХБанк ОХУ-ын Компасс плюс ХХК-тай хамтын ажиллагааны дараагийн шатны гэрээгээ үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк дижитал стратеги бодлогынхоо хүрээнд банкны системийн суурь бүтэц, программ хангамжийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дэвшилтэт олон технологиудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба өнөөдөр ОХУ-ын Компасс плюс компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх дараагийн шатны гэрээгээ үзэглэлээ.

Худалдаа, хөгжлийн банк Компасс плюс компанитай 2001 оноос хойш хамтран ажиллаж, төлбөрийн картын бүх төрлийн үйлчилгээ, АТМ, ПОС терминал, интернэт худалдан авалт зэрэг олон улсын стандартад нийцсэн банкны үйлчилгээг харилцагчдад үзүүлсээр ирсэн ба энэхүү гэрээ батлагдсанаар “Омничаннел” буюу бүх системүүдийг нэгтгэсэн платформыг бий болгож, үйлчилгээгээ нууцлал хамгааллын өндөр түвшинд, илүү шуурхай өндөр хүчин чадалтайгаар хүргэж эхлэх юм. Ингэснээр харилцагч Та бүхэн банкны ажиллах цагийн хуваарь болон орон зайнаас үл хамаарч хүссэн үедээ цахимаар олон шинэ үйлчилгээг авах боломж бүрдэж байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт